Дэлхийн хамгийн их ноостой хонь
Австралийн Канберра хотод байх Крис хэмээх хонийг дэлхийн хамгийн их ноостой хониор нэрлэлээ.
Мэдээллийн алба

Австралийн Канберра хотод байх Крис хэмээх хонийг дэлхийн хамгийн их ноостой хониор нэрлэлээ. Хоёр жил гаруйн өмнө фермээсээ зугтсан тус хонийг эзэд нь үхсэн гэж бодож байсан ч ийнхүү олсон байна. Удтал алга болсон хонины ноосыг хяргахад 40.45 кг буюу 89 фунт ноос гарсан бөгөөд хонийг ноослохын тулд 42 минутыг зарцуулжээ. Түүнчлэн хонийг ноослохын тулд түр унтуулах тариа хийсэн байна.
.jpeg)
Дашрамд дурдахад, түүнээс өмнө дэлхийн дээд амжилтыг Шинэ Зеландын "Биг Бен" хонь эзэмшиж байсан юм. Энэ хониноос 28.9 кг (68 фунт) ноос гарч байжээ.
.jpeg)
.jpg)


















