Дэлхийн хамгийн жижиг могой
Барбадосоос 2008 онд олдсон дэлхийн хамгийн жижиг могой ердөө дөрвөн инч буюу 10.1 см орчим урт байжээ.
Мэдээллийн алба

Барбадосоос 2008 онд олдсон дэлхийн хамгийн жижиг могой ердөө дөрвөн инч буюу 10.1 см орчим урт байжээ. Карибын тэнгисийн ойролцоогоос олдсон энэхүү могой шпагеттиний гоймон шиг нарийхан ажээ.
"Leptotyphlops carlae" нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн энэ бяцхан могойг илрүүлсэн Пеннсильванийн их сургуулийн эрдэмтэн Блэйр Хежси "Хэвлээр явагчдын хэмжээ багасах нь байгалийн шалгарал. Идэш тэжээл ховордох нь үүнд хамгийн ихээр нөлөөлдөг" гэж ярьсан байна.






















