Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ
Уг панда 38 жил 4 сартай байсан бөгөөд хүнтэй харьцуулбал 110 нас хүрсэн гэсэн үг юм.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн өндөр настай панда Шиньшин энэ сарын 8-нд үхсэн хэмээн CCTV мэдээллээ. Уг панда 38 жил 4 сартай байсан бөгөөд хүнтэй харьцуулбал 110 нас хүрсэн гэсэн үг юм.
Түүнчлэн панда судлаачид уг хулсны баавгайд анатоми, эмгэг судлалын анализ, иж бүрэн дүн шинжилгээ хийж хөгшрөлтөөс болж хоол боловсруулах эрхтэн нь доройтсоныг тогтоожээ. Ийн үхлийн шалтгааныг нь хоол боловсруулах эрхтний болон амьсгалын замын хоёрдогч халдвар гэж дүгнэсэн байна.


















