Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ

Америкийн "Consumer Reports" сэтгүүлийн шинжээчид дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ
Дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Америкийн "Consumer Reports" сэтгүүлийн шинжээчид дэлхийн хамгийн найдвартай төмөр хүлгийн жагсаалтыг гаргажээ. Судалгааныхаа хүрээнд тэд автомашин сонирхогч хагас сая гаруй хүний дунд асуулга явуулсан юм байна.

Улмаар Азийн автомашин үйлдвэрлэгчдийнхээс Японы "Лексус", "Тоёота", "Мазда", "Субару" хамгийн их итгэл хүлээсэн хүлгээр тодорчээ.

Харин Европын зах зээл дээр "Ауди", "Би-Эм-Даблю", "Мини Купер", "Порше", "Вольксваген" машинууд хамгийн аюулгүй гэдэг үнэлгээтэй байна.

Америкийн автомашин хэрэглэгчид харин "Форд", "Бьюик", "Линкольн", "Додж", "Жийп" брэндийн хүлгүүдийг шилдэгт нэрлэсэн байна.

Үүнээс гадна шинжээчид аюулгүй байдал талаасаа аль загварын машинууд хамгийн найдвартайг жагсааж үзэхэд "Лексус Жи-Экс", "Тоёота приус-аква", "Мазда Эм-Экс Миата", "Субару Кросстрек" машинууд тэргүүн эгнээнд жагсчээ.

Үүний өмнө дэлхийн хамгийн өндөр борлуулалттай машинуудын жагсаалтыг бас гаргаж байсан. Тэгэхэд "Тоёота Королла" жагсаалтыг манлайлж, удаад нь "Форд Эф"-ийн цувралууд, гуравдугаарт нь "Вольксваген голф" орж байсан юм.

Хуваалцах