Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв

Америкийн бизнес эрхлэгч, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама нар “Ю-Гоу” социологийн албанаас явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв
Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

Америкийн бизнес эрхлэгч, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама нар “Ю-Гоу” социологийн албанаас явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Мишель Обамагийн хувьд Америкийн теле хөтлөгч Опра Уинфри, түүнчлэн жүжигчин, НҮБ-ын сайн дурын элч Анжелина Жоли нарыг гүйцэж түрүүлсэн байна. Төр нийгмийн эмэгтэй зүтгэлтний жагсаалтын айргийн тавд Их Британийн хатан хаан II Элизабет, Британийн жүжигчин Эмма Уотсон нар оржээ.

Харин эрэгтэй зүтгэлтнүүдийн хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама орсон бол түүний араас жүжигчин Жеки Чан, Хятадын дарга Ши Жиньпин, “Алибаба” корпорацийг байгуулсан Жек Ма нар бичигдсэн байна.

Хуваалцах