Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн тарган хүүхэд 18 кг жинтэй, 10 сартай охин

Энэтхэгт амьдардаг Алия Салам нэртэй 10 сартай охиныг дэлхийн хамгийн тарган хүүхдээр тодруулжээ. Түүний биеийн жин 18 кг юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн тарган хүүхэд 18 кг жинтэй, 10 сартай охин
Дэлхийн хамгийн тарган хүүхэд 18 кг жинтэй, 10 сартай охин. Зураг: МҮОНРТ

Энэтхэгт амьдардаг Алия Салам нэртэй 10 сартай охиныг дэлхийн хамгийн тарган хүүхдээр тодруулжээ. Түүний биеийн жин 18 кг юм. Охины ээж 25 настай бол аав нь 28 настай аж. Охин хоёр сартайгаасаа хойш эрчимтэй таргалж эхэлсэн байна.

Тэдний гэр бүл хоёр долоо хоног тутамд охиндоо шинэ хувцас авах шаардлага гардаг аж. Охины эцэг, эх түүнийг ийнхүү гэнэт эрчимтэй таргалах болсонд нь санаа нь зовж эмчид үзүүлэхэд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд эмч нар баттай онош хэлээгүй юм байна.

Өмнө нь Алияагийн эгч нь 1 ой 6 сартай байхдаа хэт таргалснаас болж нас барсан гэнэ. Мохаммадын гэр бүл хүүхдээ аврахаар олон улсын сайн дурын байгууллагуудад хандаж, туслалцаа хүсч байгаа ажээ.

Хуваалцах