Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулжээ

Колорадо мужийн Стримбоут Спрингс хотын тэнгэр ув улаан өнгөөр бүрхэгдсэн байна. Тус хотынхон жил бүр тэмдэглэдэг өвлийн багт наадмын үеэр буюу ням гарагийн шөнө 2800 паунд буюу 1 тонн 200 кг гаруй жинтэй галт сумыг буудуулжээ. Энэхүү баярын салютын сум нь Тоёота Королла

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулжээ
Дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулжээ. Зураг: МҮОНРТ

Америкийн Колорадо мужид дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулсан байна. Тус салютыг буудуулахад ашигласан галт сум 1 тонн гаруй жинтэй байжээ.

Колорадо мужийн Стримбоут Спрингс хотын тэнгэр ув улаан өнгөөр бүрхэгдсэн байна. Тус хотынхон жил бүр тэмдэглэдэг өвлийн багт наадмын үеэр буюу ням гарагийн шөнө 2800 паунд буюу 1 тонн 200 кг гаруй жинтэй галт сумыг буудуулжээ. Энэхүү баярын салютын сум нь ТоёотаКоролла машинтай энэ дүйцэхүйц жинтэй гэдгийг онцолсон юм. Емералд гэх уулын орой дээр суурилуулсан 7 метр гаруй урттай ган хоолойг ашиглан галт сумыг буудуулжээ. Энэхүү төслийг санхүүжүүлж, мөн менежерээр нь ажилласан ТимБорден аварга баярын салютыг бүтээхэд цаг их орсон гэдгийг хэлжээ. Дэлхийн Дээд Амжилт номонд энэ үйл явдал бүртгэгдэж, Борден болон түүний багийнхан гэрчилгээгээ гардан авчээ.

Үүнээс өмнө буюу 2018 онд Арабын Нэгдсэн Эмирт улсад мөн л 1 тонн гаруй жинтэй сумаар баярын салютыг буудуулж байсан юм. Төслийн менежер Борден аварга салют хүмүүст маш их таалагдсан талаар хэлж, Стримбоут Спрингс хотын оршин суугчид дараагийн сонирхолтой үзүүлбэрийн талаар асуух болсон талаар ярьжээ.

Хуваалцах