Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том хөвөгч салхин турбин эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ

Португалын эргээс холгүй орших хөвөгч салхин станц болох "WindFloat Atlantic" нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс эхлэн сүлжээнд холбогдож, эрчим хүч үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том хөвөгч салхин турбин эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ
Дэлхийн хамгийн том хөвөгч салхин турбин эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Португалын эргээс холгүй орших хөвөгч салхин станц болох "WindFloat Atlantic" нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс эхлэн сүлжээнд холбогдож, эрчим хүч үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Уг салхин цахилгаан станц 25МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд MHI Vestas-ийн 8.4МВт бүхий 3 турбинтай юм байна. Түүнчлэн Европын дундаж хэрэглээтэй 60'000 айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой аж.

Энэхүү төсөлд Португалын Засгийн газар, Европын Комисс, Европын Хөрөнгө оруулалтын банк зэрэг нь санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ нь банкны санхүүжилттэй анхны хөвөгч салхин цахилгаан станц болж байна. Европын салхины ассоциаци 2021 он гэхэд Европт далайн хөвөгч салхин станцын хүчин чадал нийт 350 МВт болох төлөвлөгөөтэй байна гэжээ.

Хуваалцах