Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвж эхэлсэн нь зэрлэг байгальд эрсдэл учруулж байна

Дэлхийн хамгийн том, хамгийн эртний а23а мөсөн уул Антарктидаас салж Британий мэдлийн зэрлэг онгон байгалиараа алдартай Өмнөд Георгийн арлын чигт хөвж эхэлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвж эхэлсэн нь зэрлэг байгальд эрсдэл учруулж байна
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвж эхэлсэн нь зэрлэг байгальд эрсдэл учруулж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн том, хамгийн эртний а23а мөсөн уул Антарктидаас салж Британий мэдлийн зэрлэг онгон байгалиараа алдартай Өмнөд Георгийн арлын чигт хөвж эхэлжээ.

Одоогийн байдлаар 173 миль буюу 280-хан км зайд байгаа мөсөн уул хайргадаж хагарвал, өмнө нь энэ мэт мөсөн уулууд мөргөхөд тохиолдож байсны адилаар, сая сая оцон шувуу, далайн хавын амьдрах орчныг үгүй болох аюул нүүрлэж байна.

Тиймээс дэлхий даяарх эрдэмтэд, далайчид а23А мөсөн уулын хөдөлгөөнийг хиймэл дагуулаас тасралтгүй дагуулан ажигласаар байна. Сансраас харагдаж байгаачлан энэ мөсөн уул бага багаар холтрон хорогдож байгаа тул хэзээ ч том хэсгүүд болон хагарч болзошгүй юм байна. А23а мөсөн уул өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтөөс өмнө салан хөвж эхэлсэн боловч гадаад далайн усны дулаан, агаарын температур өсөхийн хэрээр илүү олон том мөстлөг тасарч Антарктидын тогтворгүй байдал улам ихсэх дохио болж байгааг эрдэмтэд мөн анхааруулж байна.

Хуваалцах