Дэлхийн хамгийн том шигтгэмэл зураг бүтээж байна
Төрөл бүрийн жижиг чулуу, шил, плита тэр бүү хэл үйс, мод зэргийг зүйж шигтгэн гайхалтай урлагийн бүтээл бүтээж, интерьерийг чимж байгаа тухай мэдээллийг хүргэе.
Мэдээллийн алба

Төрөл бүрийн жижиг чулуу, шил, плита тэр бүү хэл үйс, мод зэргийг зүйж шигтгэн гайхалтай урлагийн бүтээл бүтээж, интерьерийг чимж байгаа тухай мэдээллийг хүргэе. Мозайк буюу шигтгэмэл зураг зөвхөн, чулуу шил бус мөн, далайн хясаа гэх мэт материалыг ч ашиглаж, шигтгэмэл зураг бүтээсэн байдаг байна. Тэгвэл бас нэгэн ийм нарийн ажиллагаа ихтэй ч эцсийн үр дүн нь гайхалтай нэгэн урлагийн бүтээл Итали улсад сүндэрлэж байна.
Тус улсын уран бүтээлчид, дэлхийн хамгийн том мозайк зургийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Италийн жижиг тосгонд орших тэртээ 1960-аад онд бүтээсэн АндренаЖиоржио Карпенито сүмийн гадаах замыг эдгээр уран бүтээлчид чимэглэжээ.
Уг төслийн нийт өртөг нь 30 мянган еврогийн үнэтэй юм байна. Одоогийн байдлаар, Европын хамгийн том мозайк зураг 800 метрийн урттай байдаг бол Италийн уран бүтээлчдийн бүтээж байгаа Карпентиномозайк 3000 метрийн урттай болох юм. Одоогийн байдлаар, дэлхийн хамгийн том шигтгэмэл зураг Вьетнам улсын нийслэл Ханой хотод байдаг. Ханой хотын Улаан голын эрэг дээр байгуулагдсан 1570м2 ханын мозайк зураг, Генисийн номд бүртгэгдсэн байдаг байна.


















