Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц “Airbus A380”

2005 оны энэ өдөр, Франц, Герман, Их Британи, Испани улсуудын хамтран бүтээсэн дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц “Airbus A380” анхны нислэгээ үйлдэж байжээ. "Airbus" компанийн “Airbus A380” онгоцыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц “Airbus A380”
Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц “Airbus A380”. Зураг: МҮОНРТ

2005 оны энэ өдөр, Франц, Герман, Их Британи, Испани улсуудын хамтран бүтээсэн дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц “Airbus A380” анхны нислэгээ үйлдэж байжээ. "Airbus" компанийн “Airbus A380” онгоцыг 30 гаруй жилийн туршилт судалгааны үндсэн дээр бүтээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 153 ширхэгийг үйлдвэрлэж, одоогоор олон улсын агаарын тээвэрт ашигласаар байна.

Нийтдээ 525 зорчигчийн суудалтай боловч, 853 хүртэлх зорчигчийн суудалтай болгож өргөжүүлэх боломжтой 3 ангилалтай, зорчигчийн 2 тавцантай, дунджаар 900 км цагийн хурдтайгаар, тасралтгүй 15700 км хүртэл нисэх чадвартай, 4 тийрэлтэт хөдөлгүүртэй зохион бүтээгдсэн юм. Түүнчлэн, зорчигч нь нислэг үйлдэж байхад чөлөөтэй алхах, хурал цуглаан хийх болон ресторанд ч үйлчлүүлэх боломжтой асар том хэмжээтэй агаарын хөлөг юм.

Хуваалцах