Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номонд бүртгэжээ

“Forest” нэртэй, 12 настай уг анаашийг Австралийн Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн удирдлагууд хоёр настайд нь Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч ирсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номонд бүртгэжээ
Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номонд бүртгэжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн өндөр анаашаар Австралийн амьтны хүрээлэнд амьдардаг эр анааш тодорч, Гиннесийн номонд бүртгэгджээ.

“Forest” нэртэй, 12 настай уг анаашийг Австралийн Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн удирдлагууд хоёр настайд нь Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч ирсэн аж.

Тус анаашны өндөр нь 5.7 метр бол нас бие гүйцсэн анаашны дундаж өндөр 4.5-5.5 метр байдаг гэнэ.

Сонирхуулахад, анааш 25 орчим жил насладаг ба дөрвөн нас хүрээд нас бие гүйцдэг байна.

Хуваалцах