Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 117 насандаа таалал төгслөө
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Мисао Окава өнгөрөгч лхагва гарагт 117 насандаа таалал төгссөн тухай “Japan times” сайтад мэдээлжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Мисао Окава өнгөрөгч лхагва гарагт 117 насандаа таалал төгссөн тухай “Japan times” сайтад мэдээлжээ. Тэрээр 2013 онд Японы иргэн Дзироэмон Кимураг 117 насандаа таалал төгсөхөд “Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй”-гээр нэрлэгдэх болж, Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн байна.


Мисао Окава 1919 онд гэрлэж хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Эдүгээ түүний хүү 94 настай, нэг охин нь 92 настай энх тунх амьдарч байгаа аж.


















