Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Дэди

Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагчаар тодроод буй. Түүний чадвар хобби гэхээсээ илүү мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйц болсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Дэди
Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Дэди. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн иргэн Чандро Томар 65 насандаа анх удаа буу барьж, энэ спортод эргэлт буцалтгүй оржээ. Анх удаа сум тавихдаа тэрбээр байгаа оносноор өөрийгөө энэ спортод авьяастай гэдгээ мэдэн тууштай хичээллэх болсон аж. Өдгөө 84 настай бөгөөд хоч нь “Мэргэн буудагч Дэди”.

Томар Улсын чанартай 25 гаруй тэмцээнд оролцож олон гавьяа, шагналын эзэн болсон байна.

Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагчаар тодроод буй. Түүний чадвар хобби гэхээсээ илүү мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйц болсон аж.

Энэ спортоор хичээллэснээр эмэгтэй хүн бие хамгаалах чадварт суралцахаас гадна хүн бүр эзэмших хэрэгтэй чадваруудын нэг хэмээн онцолжээ.

Сонирхуулахад, уран бүтээлчид түүний амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах