Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин таалал төгсчээ

Дэлхий дахинд танигдсан үсчин Энтони Мэнцинелли хорт хавдарын улмаас таалал төгсчээ. Тэрээр хэзээ ч тэтгэвэрт гараагүй, ажилдаа тун дуртай нэгэн байсан гэдгийг Си Эн Энд гарсан мэдээлэлд онцолжээ. Үсчний ажлыг хамгийн удаан хугацаанд хийж байгаа Энтони Мэнцинелли энэ амжилтаараа 2018 онд Дэлхийн дээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр настай үсчин таалал төгсчээ
Дэлхийн хамгийн өндөр настай үсчин таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн өндөр настай үсчин Энтони Мэнцинелли 108 насандаа таалал төгслөө. Тэрээр 96 жилийн турш үсчингээр ажилласан юм.

Дэлхий дахинд танигдсан үсчин Энтони Мэнцинелли хорт хавдарын улмаас таалал төгсчээ. Тэрээр хэзээ ч тэтгэвэрт гараагүй, ажилдаа тун дуртай нэгэн байсан гэдгийг Си Эн Энд гарсан мэдээлэлд онцолжээ. Үсчний ажлыг хамгийн удаан хугацаанд хийж байгаа Энтони Мэнцинелли энэ амжилтаараа 2018 онд Дэлхийн дээд амжилтууд номонд нэр бүртгэгдсэн юм. Тэрээр 8 настай байхдаа АНУ–д цагаачилж ирснээс хойш амьдралынхаа ихэнх хугацааг Нью-Йорк дахь үсчний газраа ажлуулахад зориулсан байна.

Мэнцинелли анхандаа үсчиний газрын шалыг цэвэрлэх ажил хийдэг байсан бол 12 настайгаасаа үс засаж эхэлжээ. Тэрээр сургуульд сурч байсан ч төгсөөгүй юм байна. Энтони Мэнцинелли сургуульд сурахаасаа илүүтэй үсчинийхээ ажилд дуртай нэгэн байж. Дэлхийн хамгийн өндөр настай үсчин амьдралынхаа туршид олон газар ажиллаж байсны нэг нь Нью-Йоркийн Фантастик Катс гэх үсчний газар юм.Фантастик Катсын эзэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мэнцинеллиг домогт үсчин гэж тодорхойлсон байна. Алдарт үсчнийсандлыг худалдан авах сонирхолтой байгаагаа хэд хэдэн байгууллагаас илэрхийлжээ.

Хуваалцах