Дэлхийн хамгийн өндөр орлоготой компани анх удаагаа хувьцаагаа худалдаанд гаргалаа
Саудын Арабын төрийн өмчит Сауди Арамко компани хувьцаагаа анх удаагаа хөрөнгийн биржид худалдаанд гаргаад байна. Олон улсын хэвлэлүүд Сауди Арамког дэлхийн хамгийн өндөр орлоготой компани гэдгийг онцлон мэдээлж байгаа юм.
Мэдээллийн алба

Саудын Арабын төрийн өмчит СаудиАрамко компани хувьцаагаа анх удаагаа хөрөнгийн биржид худалдаанд гаргаад байна. Олон улсын хэвлэлүүд СаудиАрамког дэлхийн хамгийн өндөр орлоготой компани гэдгийг онцлон мэдээлж байгаа юм.
Саудын Арабын газрын тосны компани болох СаудиАрамко хувьцаагаа дотоодын хөрөнгийн биржид гаргаж эхэлсэн байна. Тус улсын баруун зүгийн хот болох Дахранд болсон хэвлэлийн хурлын үеэр СаудиАрамко компанийн төлөөлөгчид энэ талаарх албан ёсны мэдээллийг өгчээ. Албаныхан хувьцааны хэдэн хувийг худалдаалах болох үнийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ СаудиАрамкогийн хувьцааг хөрөнгийн биржид байршуулах үйл явц дараа сард дуусна гэсэн хүлээлт байгаа юм. Ийнхүү дэлхийн хамгийн өндөр орлоготой газрын тосны компанийн хувьцааг худалдаанд гаргаж эхлээд байгаа нь Саудын Араб нефтийн үнээс хэт эдийн засгийг төрөлжүүлэхээр бодлогын нэг хэсэг юм. Тус улсын угсаа залгамжлах хунтайжМохаммедбинСалман улсынхаа эдийн засагт томоохон өөрчлөлт явуулахыг зорьж байна.
СаудиАрамкогийн хувьцааг худалдаанд гаргах нь эдийн засгийн энэхүү өөрчлөн шинэчлэлтэд шаардлагатай хөрөнгийг босгох нэг боломж гэж үзжээ. Гэхдээ төрийн өмчит энэ компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. ХунтайжБинСалманАрамко компанийн үнэлгээг 2 триллион ам.долларт хүрнэ гэж мэдээлсэн. Харин шинжээчид тус компанийн үнэлгээг 1.5 триллион ам.доллараас хэтрэхгүй гэж тооцоолжээ. Гэхдээ тус компанийн хувьцааны дөнгөж 1 хувийг доод үнээр зарахад 15 тэрбум ам.долларыг босгож чадах юм.


















