Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр цэцэг дэлбээгээ нээжээ

Токио хотын зүүн хойд зүгт байрлах Цукуба Бонатикийн Цэцэрлэгт хүрээлний аварга цагаан сараана цэцэг нь 2.32 метрийн өндөртэй юм. Тус цэцэг нь дэлхийн хамгийн өндөр цэцгээс гадна хамгийн их үнэр ялгаруулагч цэцэг гэдгээ алдартай.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр цэцэг дэлбээгээ нээжээ
Дэлхийн хамгийн өндөр цэцэг дэлбээгээ нээжээ. Зураг: МҮОНРТ

Токио хотын зүүн хойд зүгт байрлах Цукуба Бонатикийн Цэцэрлэгт хүрээлний аварга цагаан сараана цэцэг нь 2.32 метрийн өндөртэй юм. Тус цэцэг нь дэлхийн хамгийн өндөр цэцгээс гадна хамгийн их үнэр ялгаруулагч цэцэг гэдгээрээ алдартай. Маш ховор төрлийн аварга цэцэг бүрэн дэлбээгээ нээгээд байгааг Цукуба Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мэдээлжээ. 2018 оны 6-р сараас хойш тав дахь удаагаа ийнхүү цэцэглэж байгаа нь энэ юм. Ибараки мужийн Цукуба хотод байх тус ургамал нь Индонез улсын Суматра арлаас үүсэлтэй гэж үздэг байна.

Энэ төрлийн цэцэг нь 3 метрээс өндөр ургах чадвартай талаар ургамал судлаачид онцолжээ. Японоор тус цэцгийг Шокудай Оконниаку гэх бөгөөд харагдах байдлаас үүдэн лааны суурь хэмээн орчуулагдах нэрийг өгчээ. Цукаба Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээллээр аварга цэцэг 2.32 метрийн өндөртэйгээс гадна 86 сантиметрийн диаметртэй.

Хуваалцах