Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй амны хаалт

1500000 ам.долларын өртөгтэй тус амны хаалт одоогоор дэлхийн хамгийн өндөр үнэтэй маск хэмээн тооцогдож байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй амны хаалт
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй амны хаалт. Зураг: МҮОНРТ

Израилийн нэгэн үнэт эдлэлийн компани 18 карат цагаан алтаар амны хаалт хийж байгаа аж. Уг амны хаалтыг нийтдээ 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа юм. Түүнчлэн амны хаалтандаа хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба нийт хүндийн жин нь 270 грамм юм байна.

Сонирхуулахад, 1500000 ам.долларын өртөгтэй тус амны хаалт одоогоор дэлхийн хамгийн өндөр үнэтэй маск хэмээн тооцогдож байгаа бөгөөд энэ оны сүүлчээр урлаж дуусах аж.

Эх сурвалж: CCTV

Хуваалцах