Дэлхийн хамгийн үнэтэй коктейль
Ямайкийн жүжигчин Грейс Жонсыг хүндэтгэн "Gigi's" хэмээх коктейлийг хуучны шампанск болон маш ховорд тооцогддог 1888 оны бренди ашиглан хийсэн байна.
Мэдээллийн алба

Ямайкийн жүжигчин Грейс Жонсыг хүндэтгэн "Gigi's" хэмээх коктейлийг хуучны шампанск болон маш ховорд тооцогддог 1888 оны бренди ашиглан хийсэн байна. Тодруулбал, бараг 9.000 фунт стерлинг буюу хамгийн өндөр үнэтэй тус коктейлийг Лондонд орших "Gigi" рестораны нээлтийн үеэр хийжээ. Коктейлийг Лондон хотын төв хэсэгт орших Мейфэрийн чинээлэг оршин суугчдад зориулсан бөгөөд тус хэсэгт үл хөдлөх хөрөнгийн үнэ 40 сая фунт стерлингээс үргэлж өндөр байдаг байна.
"Шингэн алт" хэмээн тодорхойлогдсон тус коктейлийг уухын тулд цоо шинэ "Mitsubishi Mirage" автомашин, эсвэл "Rolex Submariner" бугуйн цаг авахад хүрэлцэх мөнгө буюу 8.888 фунт стерлинг төлөх шаардлагатай аж. Хийсэн хүмүүсийнх нь хэлж байгаагаар "Gigi's" коктейль нь Мельбурнд хийсэн 8.167 фунт стерлингийн үнэтэй 'Winston' коктейлийг ардаа орхиж, хамгийн үнэтэй уух зүйлээр тодорчээ. Маш өндөр үнэтэй учраас тус коктейлийг уух хүсэлтэй хүн төлбөрөө урьдчилж хийх шаардлагатай юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















