Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрийн сүүлийн бүрдэл хэсгийг угсарлаа

БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог эдийн засгийн тулгуур бүс Гуандун мужийг Хонгконг, Макаотой гүүрээр холбох төсөл хэрэгжиж байна. Далай дээгүүр дамнасан тус гүүрийн сүүлийн бүрдэл хэсгийг угсарч дууссан талаар Хятадын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрийн сүүлийн бүрдэл хэсгийг угсарлаа
Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрийн сүүлийн бүрдэл хэсгийг угсарлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог эдийн засгийн тулгуур бүс Гуандун мужийг Хонгконг, Макаотой гүүрээр холбох төсөл хэрэгжиж байна. Далай дээгүүр дамнасан тус гүүрийн сүүлийн бүрдэл хэсгийг угсарч дууссан талаар Хятадын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ. Хонгконгийн Лантау арлаас эхэлж, Гуандун мужийн Жухай хот, Макао руу салаалсан тус гүүр нийтдээ 55 км үргэлжилнэ. Хятадын шилдэг инженерүүдийн ур ухаан шингэсэн тус гүүр АНУ-ын Луизиана муж улсын гүүрийг ардаа орхиж, дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрээр тодроод байгаа юм.

Гүүрийн тулгууруудыг байрлуулж дууссан учир одоо засмал тавьж эхлэх юм байна. Жухай-Хонконг-Макаогийн гүүр Хятадын дэд бүтцийн хамгийн ярвигтай төслүүдийн нэгт тооцогдож байна. 2009 оноос хойш 7 жил баригдаж байгаа тус гүүрийн бүрэлдэхүүн хэсэгт 23 км урт гүүр, газар доогуурх 7 км хонгил, хэд хэдэн хиймэл арал зэрэг багтаж байгаа юм. 10.6 тэрбум америк долларын өртөгтэй энэ гүүрийг Хятад улс олон улсын жишигт нийцүүлэн, 170 км/цаг хүртэлх эрчтэй хар шуургыг тэсвэрлэх хүчин чадалтай тулгууруудаар бэхэлж, 120 жилийн эдэлгээ даахуйц байхаар босгосон байна.

Гүүрийн үндсэн их биед 400 мянган тонн ган ашигласан нь 60 ширхэг Эйфелийн цамхаг байгуулахад хүрэлцэх байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ гүүрийн барилгын ажил дууссанаар Хонгконгоос Жухай хот хүрэхэд 4 цаг зарцуулдаг байсныг 1 цаг болгон хэмнэх юм. Хонгконг, Макао зэрэг Хятадын тусгай захиргааны бүсийг Гуандун мужтай интеграцичлалд оруулах боломж энэ гүүрийн тусламжтай нээгдэж буй юм.

Хуваалцах