Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн урт далайн гүүр нээлтээ хийлээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин барилгын ажлыг эхлүүлснээс хойш есөн жилийн дараа дэлхийн хамгийн урт далайгаар нээгдсэн гүүрийг албан ёсоор нээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн урт далайн гүүр нээлтээ хийлээ
Дэлхийн хамгийн урт далайн гүүр нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпин барилгын ажлыг эхлүүлснээс хойш есөн жилийн дараа дэлхийн хамгийн урт далайгаар нээгдсэн гүүрийг албан ёсоор нээжээ.

Хамгийн урт далайн гүүрний нээлтийг Хонг Конг болон Макаогийн удирдагчид Жухайд албан ёсоор өнөөдөр нээлтийн хийсэн байна.


Гүүрний хүрэх замыг оруулаад гүүр нь 55 км (34 миль) бөгөөд ХонгКонг-Макау-Жухай холбодог. Энэхүү гүүр нь ойролцоогоор 20 тэрбум орчим доллараар (15.3 тэрбум фунт) хийгджээ.

Тус гүүр нь баригдах явцдаа нилээн их асуудал үүсч байсан бөгөөд барилгын ажил эрчимтэй явагдаж байх хугацаанд төслийн 18 ажилчин нас барсан байна.



Гүүрний тогтмол үйл ажиллагаан лхагва гараг эхлэх юм байна.

Далайн гүүрэн гарцыг 400 мянга орчим тонн ган төмрөөр барьсан бөгөөд энэ нь 60 ширхэг эйфелийн цамхаг босгох материал юм байна.
Энэ нь газар хөдлөлт болон хар салхинд тэсвэртэй.

Усан онгоцыг чөлөөтэй өнгөрүүлэх зорилготой гүүрний дунд хэсэгт 6.7км хэсэг усан доогуур туннелтэй

Aerial view of Hong Kong-Zhuhai-Macau Bridge West Artificial Island

Өмнө нь Жухайгаас Хонг Конг хоорондох 4 цаг явдаг байсан бол шинэ гүүр ашиглалтад орсноор 30 минутын дотор очдог болж байгаа юм байна.

Хуваалцах