Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч тэтгэвэртээ гарчээ

Түүхэн дэх хамгийн алдартай дэлхийн удирдагчдын нэг Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухика Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, тэтгэвэртээ суужээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч тэтгэвэртээ гарчээ
Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч тэтгэвэртээ гарчээ. Зураг: МҮОНРТ

Түүхэн дэх хамгийн алдартай дэлхийн удирдагчдын нэг Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухика Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, тэтгэвэртээ суужээ. Тэрбээр төрийн тэргүүний үүргийг таван жил гүйцэтгэсэн юм. Ерөнхийлөгч байх хугацаандаа тэрбээр улсынхаа эдийн засгийг сайжруулж, эрчим хүч экспортлогч улс болгох зорилт тавин, хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн улсынхаа өрийг багасгаж, ядуурлыг бууруулж чаджээ.

Хосе Мухика цалингийнхаа ихэнх хувийг буяны үйлд зарцуулдаг бөгөөд энгийн нэг фермд амьдардаг байсан юм. Уругвайн Үндсэн хуульд заасны дагуу тэрбээр хоёр дахь удаагаа сонгогдох боломжгүй аж.

Тэрбээр 2014 онд хоёр дахь удаагаа Уругвай улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд ийнхүү 79 настайдаа улс төрийг орхиж байгаа юм.

Уругвайн сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Зөвхөн тансаг амьдралаа хангахын тулд л мөнгө олохыг хичээдэг, үргэлж олсноосоо илүү олох гэж зүтгэдэг хүмүүс жинхэнэ ядуу” хэмээн ярьсан байна.

Дэлхийн банкны дүнгээс харахад Уругвайн эдийн засаг 2005 онд 5.7 хувиар өсч байсан бол 2014 онд 60 хувиар өссөн аж. Түүнчлэн өрийн харьцаа нь 80 хувьтай байсан бол 50 хувь болтлоо буурсан байна.

Хуваалцах