Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан Оксфордын их сургуулийг төгслөө

Малала Юсуфзай Их Британийн Оксфордын их сургуульд эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байгаа баярт үйл явдлынхаа талаар жиргэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан Оксфордын их сургуулийг төгслөө
Дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан Оксфордын их сургуулийг төгслөө. Зураг: МҮОНРТ

Малала Юсуфзай Их Британийн Оксфордын их сургуульд эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байгаа баярт үйл явдлынхаа талаар жиргэсэн байна. Тэрбээр Пакистан улсын охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө кампанит ажлыг өрнүүлж, үүнээс үүдэн түүний амь насыг хороох гэсэн оролдлого болж, Малала Юсуфзай тархиндаа буудуулсан ч азаар амьд үлдсэн юм.

Энэ халдлагын дараагаар тэрбээр гэр бүлийн хамт Пакистанаас Их Британи руу шилжин суурьшиж, Оксфордын их сургуульд элсэн орж, ийнхүү сургуулиа төгсөж байна. Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж, дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болж байжээ.

Хуваалцах