Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан

Мөн түүний эгч Кэндалл Женнер дэлхийн алдартай загвар өмсөгч билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан. Зураг: МҮОНРТ

Өдгөө 21 настай, бяцхан охины ээж, нүүр будалтын мастер, телевизийн од, Америкийн хамгийн алдартай "Кардашины" гэр бүлийн гишүүн Кэйли Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсныг "Форбес" сэтгүүл мэдээлжээ.

"Форбес"-оос бүх цаг үеийн хамгийн залуу тэрбумтан гэж түүнийг онцолсон байна. Реппер Трэвисс Скотт, Кэйли Женнер нарын охин саяхан нэг нас хүрсэн юм. Мөн түүний эгч Кэндалл Женнер дэлхийн алдартай загвар өмсөгч билээ.

Хуваалцах