Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ

“Блүүмберг” агентлаг дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын чансааг пүрэв гарагт нийтэллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ
Дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

“Блүүмберг” агентлаг дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын чансааг пүрэв гарагт нийтэллээ. 2019 оны энэ жагсаалтыг Венесуэль улс тэргүүлсэн байна. Тус улс энэ чансааг таван жил дараалан тэргүүлж байгаа юм.

Венесуэлийн Засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн албан ёсны статистикаа гаргахаа больсон ч “Блүүмберг”-ийн шинжээчид энэ онд тус улсын инфляцийг 8 сая хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

Хоёрдугаар байрт, Аргентин, гуравдугаарт, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс оржээ. Мөн Турк, Грек айргийн тавд бичигджээ. Харин хамгийн “азтай” эдийн засагтай улс орноор Тайланд, Швейцарь, Сингапурыг нэрлэсэн байна.

Энэ чансааг гаргахад инфляци, ажилгүйдлийн түвшний мэдээллийг үндэслэдэг. Эдгээр үзүүлэлт бага байх тусам хүн ам нь илүү “азтай” гэж тооцдог байна. Энэ жилийн чансааг анх удаа зөвхөн статистикийн мэдээлэл дээр бус, эдийн засагчдын дунд санал асуулга явуулан гаргасан байна. Чансаанд нийт 62 улс багтжээ.

Хуваалцах