Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Дэлхийн хэмжээнд нийт 40 сая хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ

Дэлхийн хэмжээнд нийт 40 сая гаруй хүн Ковид19 ийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа юм байна. Энэ тухай дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалтад

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хэмжээнд  нийт 40  сая хүн  коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ
Дэлхийн хэмжээнд нийт 40 сая хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэмжээнд нийт 40 сая гаруй хүн Ковид19 ийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа юм байна. Энэ тухай дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах хөтөлбөртэй холбоотой мэдээллийг цуглуулж нэгтгэж байгаа судлаачид мэдээлснийг хэвлэлүүд мэдээллээ.

Оксфордын их сургуулийн судалгааны хөтөлбөрийнхний удирддаг Our World in Data вебсайтад тэмдэглэснээр нийт 38 сая орчим хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм байна. Энд мэдээлснээр АНУ-д хамгийн олон хүнээ буюу 10,6 сая хүнээ дархлаажуулалтад хамруулаад байна.

Харин хоёрдугаарт 10 сая иргэнээ вакцинд хамруулсан БНХАУ орж байна. Үүний дараа 4 сая хүндээ вакцин хийгээд байгаа Их Британи, 2,1 сая хүнээ энэ дархлаажуулалтад хамруулсан Израиль улс бичигдэж байна. Гэхдээ Израиль нийт хүн амынхаа 24,9 хувийг вакцинд хамруулснаараа хамгийн тэргүүнд бичигдэж байна.

Удаах нь хүн амынхаа 17,4 хувийг хамруулсан Арабын Нэгдсэн Эмирт улс оржээ. Бахрейн 8,3 хувь, Их британи 5,8 хувь, АНУ 3,3 хувьтай удаалж байгааг Our World in Data веб сайтаас харж болохоор байна.

Хуваалцах