Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хэмжээнд цагаач дүрвэгсдийн тоо 80 саяыг даваад байна

Дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, ялгаварлан гадуурхалтаас болж орон гэрээсээ дүрвэн цагаачилсан хүний тоо 80 саяыг даваад байна. Энэ тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын удирдах газрын өнөөдөр танилцуулсан тайланд тэмдэглэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хэмжээнд цагаач дүрвэгсдийн тоо 80 саяыг даваад байна
Дэлхийн хэмжээнд цагаач дүрвэгсдийн тоо 80 саяыг даваад байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, ялгаварлан гадуурхалтаас болж орон гэрээсээ дүрвэн цагаачилсан хүний тоо 80 саяыг даваад байна. Энэ тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын удирдах газрын өчигдөр танилцуулсан тайланд тэмдэглэсэн байна.

Тус тайланд тэмдэглэснээр энэ онд 45,7 сая хүн нь дотооддоо, 29,6 сая нь хилийн чанадын улсууд руу дүрвэсний дээр 4,2 сая хүн орогнох хүсэлт гаргасан байна. Хэдийгээр өнгөрсөн 4 сард цар тахлаас болж 168 улс хилээ бүрэн эсвэл хэсэгчлэн хаасан ч Сири, Ардчилсан бүгд найрамдах Конго, Сомали, Иеменд хүчирхийлэл гаарсны улмаас дүрвэгсдийн тоо эрс өссөн байна.

Хуваалцах