Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч 30 компанийн жагсаалтад хятадууд хөл тавилаа

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч Топ-30 компанийн тоонд энэ жил Хятадаас анх удаа CCTV болон вэб үйлчилгээний Baidu компаниуд багтлаа. ZenithOptimedia компаниас гаргадаг энэ жагсаалтыг тэргүүлсэн “Google” компани ашиг орлогоороо,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч 30 компанийн жагсаалтад хятадууд хөл тавилаа
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч 30 компанийн жагсаалтад хятадууд хөл тавилаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч Топ-30 компанийн тоонд энэ жил Хятадаас анх удаа CCTV болон вэб үйлчилгээний Baidu компаниуд багтлаа. ZenithOptimedia компаниас гаргадаг энэ жагсаалтыг тэргүүлсэн “Google” компани ашиг орлогоороо, ард нь бичигдсэн “DIRECTV”-ийнхээс даруй 47 хувиар тасарчээ. “Google” түрүү жил бас энэ жагсаалтыг тэргүүлэхдээ, ардах компаниасаа ашиг орлогоороо 39 хувийн зөрүүтэй түрүүлж байсан юм. Хятадын үндэсний телевизийн CCTV компани дэлхийн тэргүүлэгч 30 компанийн 23-т жагсаж, “Facebook”-ийг ардаа орхижээ. Харин Baidu 28-д жагсаж, “Майкрософт”-ын өмнө бичигдсэн амжилт үзүүлсэн байна. Хятадын энэ хоёр компаниас гадна Бразилийн “Globo” телевизийн компани уг жагсаалтад хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болж багтсан байна.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор

Хуваалцах