Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар семинар хийв
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төвтэй хамтран “Хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаарх семинарыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Мэдээллийн алба

Сургалтын хүрээнд ДХБ болон НҮБ-ын холбогдох байгуулагын мэргэжилтэнүүд “Хэлэлцээр”-ийн заалт бүрт үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан санал солилцов.
Сургалтанд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, ДХБ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж гаргав.

ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон билээ.
“Хэлэлцээр” нь ДХБ-ын гишүүн орнуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа, бүтээгдэхүүнийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.