Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Дэлхийн худалдааны төв 4” нээлтээ хийлээ

2001 оны 9 сарын 11-ний аймшигт халдлагын дараа Дэлхийн худалдааны төв бүхий цогцолбор барьж байгуулах ажил өрнөсөөр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн худалдааны төв 4” нээлтээ хийлээ
“Дэлхийн худалдааны төв 4” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

2001 оны 9 сарын 11-ний аймшигт халдлагын дараа Дэлхийн худалдааны төв бүхий цогцолбор барьж байгуулах ажил өрнөсөөр байна. Тус цогцолборын нэг хэсэг болох “Дэлхийн худалдааны төв 4” нэртэй тэнгэр баганадсан барилга өчигдөр нээлтээ хийлээ. Нью Йорк хотын Манхэттен дүүрэгт сүндэрлэн боссон энэхүү өндөр цамхаг нь 72 давхар, 298 метр өндөртэй. Анх 2008 онд суурийг нь тавьсан барилгын зураг төслийг Японы архитектурч Фумихико Маки гаргажээ. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Фумихико Маки болон Нью Йорк хотын захирагч Майкл Блумберг нар үг хэлж, урлаг соёлын тоглолт болсон байна. Дэлхийн худалдааны төвийн цогцолборын гол барилга ирэх онд нээлтээ хийнэ. Тус барилга нь 104 давхар буюу 540 метрийн өндөр байх юм.

Хуваалцах