Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр ихэр цамхаг нурснаас хойш 13 жил гаруйн дараа Нью-Йоркийн худалдааны төв бизнесийнхэнд дахин үүд хаалгаа нээлээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ
Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр ихэр цамхаг нурснаас хойш 13 жил гаруйн дараа Нью-Йоркийн худалдааны төв бизнесийнхэнд дахин үүд хаалгаа нээлээ. Хэвлэлийн томоохон компани болох "Conde Nast"-ийн ажилтнууд тус 104 давхар барилга дахь шинэ ажлын байр руугаа нүүж эхэлсэн бол "Kids Creative", "GSA" компаниуд ч талбай түрээслэхээр болжээ.

Дэлхийн Худалдааны Төвийг дахин барьж байгуулахад $3.8 тэрбумын хөрөнгө зарцуулснаас гадна найман жилийн хугацаа шаардагджээ. Одоо тус цамхаг нь 541 метр өндөр буюу АНУ дахь хамгийн өндөр барилгад тооцогдож байна. Барилгын дээд хэсэг дэх ажиглалтын цэгийг яваандаа олон нийтэд зориулан нээхээр төлөвлөөд байгаа аж. Ихэр цамхагийн оршиж байсан 16 акр талбайн төв хэсэгт Дэлхийн Худалдааны Төвийн шинэ барилгыг босгосон юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах