Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр тохиож байна

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нь хүүхдийн суралцах болон насанд хүрэгчдийн ажиллах бүтээмжийг бууруулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр тохиож байна
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Хүн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нь хүүхдийн суралцах болон насанд хүрэгчдийн ажиллах бүтээмжийг бууруулдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн төлөөх 17 зорилгын эрүүл мэндийг дэмжих, өлсгөлөнг зогсоох тухай хоёр зорилгод хүрэх чухал нөхцөл болно. "COVID-19" цар тахлын дэгдэлтийн энэ үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь хэчнээн чухал болохыг бид бүр илүү мэдэрч, ойлгож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс зургаадугаар сарын 7-ны өдрийг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон зарласан. Энэ өдөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулж, хүнс үйлдвэрлэлийн бүх шатанд оролцогчид тус тусын үүрэг хүлээж байдаг.

Аюулгүй байдал нь хангагдаагүй бол энэ нь хоол-хүнс биш болно. Хүн бүр эрүүл, идэвхтэй амьдрахад хэрэгцээт хоол хүнсээр хэзээд хангагдаж байх нөхцөл бүрдсэн үед хүнсний баталгаат байдал хангагдлаа гэж үзнэ. Хүнсний баталгаат байдлыг хангахад хангамж, хүртээмж, хэрэглээ, тогтвортой байдал зэрэг дөрвөн суурь хүчин зүйлс оролцох бөгөөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь хэрэглээ хэсгийн чухал бүрэлдэхүүн юм.

"COVID-19" цар тахлын үед хувийн ариун цэврийг сахих нь чухал байгаатай адилаар хоол хүнсээ бэлтгэхэд эрүүл ахуйн зөв дадлуудыг сайтар баримтлах нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэс болж байна.

Хуваалцах