Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сайт нээхээр боллоо

Ази тивд анх удаа зохиогдох гэж байгаа Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн асуудлаарх дээд уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тус уулзалтын вэбсайтыг нээхээр болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сайт нээхээр боллоо
Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сайт нээхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Ази тивд анх удаа зохиогдох гэж байгаа Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн асуудлаарх дээд уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тус уулзалтын вэбсайтыг нээхээр болжээ. Чуулга уулзалтыг Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ болон Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн сан, Малайзийн радио телевиз хамтран 2014 оны 9 дүгээр сарын 8-10-ны хооронд зохион байгуулах юм. Уулзалт болох Куала-Лумпур хотноо продюсерүүд, өргөн нэвтрүүлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтийн төлөөлөл болсон 2000 гаран хүн хуран чуулж, хүүхдэд зориулсан хэвлэл мэдээллийн чанарыг сайжруулах асуудлаар зөвлөлдөх юм. Энэ нь Дэлхийн хүүхдийн хэвлэл мэдээллийн асуудлаарх 7 дахь уулзалт юм.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг/

Хуваалцах