Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн мисс-2019"-д оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга цацагдаж эхэллээ

“Ace studio”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, Монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой аавыгаа оролцуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн мисс-2019"-д оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга цацагдаж эхэллээ
"Дэлхийн мисс-2019"-д оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга цацагдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаагийн танилцуулга видео өнөөдрөөс цацагдаж эхэллээ.

Түүний танилцуулга “Youtube” сувагт байршиж, дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй ийнхүү нэгдэж байна.

“Ace studio”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, Монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой аавыгаа оролцуулжээ.

Аавыг нь Сэрээнэндоржийн Мандах гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул юм. Үндэсний бөхийн спортоос гадна чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн хошууч цолтой. Тодруулбал, Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадамд улсын гарьд И.Доржсамбууг улсын начин цолтой байхад нь дөрөв, улсын арслан Б.Ганбаатарыг тав давж, улсын начин цолтны эгнээнд багтжээ.

Хуваалцах