Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжин Монгол бүсгүй бүжиглэнэ

Тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний финалын шалгаруулалтанд "Dances of the world" буюу дэлхийн бүжиг хэмээх үзүүлбэрийн төрөлд 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгийг гоцлон бүжиглэх орны нэгээр шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжин Монгол бүсгүй бүжиглэнэ
"Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжин Монгол бүсгүй бүжиглэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дэлхийн гоо сайхны олимп болох "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд улсынхаа гоо бүсгүйчүүдийг явуулаад 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ.

Энэ жилийн Монголын гоо бүсгүйгээр Ц.Энхжин шалгарсан бөгөөд түүний танилцуулга видео хамгийн их үзэгчтэй видеонуудын нэгээр шалгараад байгаа тухай мэдээлж байсан бол энэ удаад тэрээр бас нэгэн сайхан мэдээг Монголчууддаа дуулгаад байна.

Тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний финалын шалгаруулалтанд "Dances of the world" буюу дэлхийн бүжиг хэмээх үзүүлбэрийн төрөлд 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгийг гоцлон бүжиглэх орны нэгээр шалгарчээ.

Түүний бүжиглэж буй бүжгийг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сүхбаатар дэглэсэн бөгөөд тус бүжгийг бусад орнуудын миссүүддээ зааж хамтдаа бүжиглэх хүндтэй үүргийг мисс Ц.Энхжин хүлээгээд буй ажээ.

Ингээд финалын шатны шалгаруулалт дээр дэлхийн өнцөг булан бүрт Монгол үндэстний бүжиг дэлхий даяар гайхагдах нь ээ.

Хуваалцах