Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн мисс"-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ

“Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчид Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс багтжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн мисс"-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ
"Дэлхийн мисс"-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болж буй "Дэлхийн мисс"-т Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ.

Тэрээр дэлхийн 130 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж байгаа бөгөөд ийнхүү хагас шигшээд шалгарсан байна.

“Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчид Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс багтжээ.

Энэ жилийн миссийн тэмцээн маргааш дүнгээ гаргах бөгөөд Монголоос 2016 онд А.Баярцэцэг "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байв.

Хуваалцах