Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Дэлхийн мисс” тэмцээн Бали аралд зохион байгуулагдана

“Дэлхийн мисс” тэмцээийг Бали аралд зохион байгуулахаар болсон талаараа Индонез улсын Засгийн газраас мэдэгдсэн байна. Дэлхий нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах, цаашлаад дэлхий дахины гоо бүсгүйг шалгаруулах зорилготой эл тэмцээн Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдах

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн мисс” тэмцээн Бали аралд зохион байгуулагдана
“Дэлхийн мисс” тэмцээн Бали аралд зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн мисс” тэмцээнийг Бали аралд зохион байгуулахаар болсон талаараа Индонез улсын Засгийн газраас мэдэгдсэн байна. Дэлхий нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах, цаашлаад дэлхий дахины гоо бүсгүйг шалгаруулах зорилготой эл тэмцээн Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдах товтой байсан юм.

Гэсэн хэдий ч Жакарта хотод тус тэмцээнийг зохион байгуулахыг мусульман шашинтнууд эсэргүүцэн, жагсаал хийсэн учраас эрх баригчид шийдвэрээ өөрчилж, Бали арал дээр зохион байгуулахаар болжээ.

“Дэлхийн Мисс”-ийн тэмцээн төлөвлөгөө ёсоороо эхний үеэ мягмар гарагт эхлүүлэх аж.

Хуваалцах