Дэлхийн монгол судлаачид чуулна
9-р сарын 13-ны 14 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Дэлхийн монгол судлалын анхны байгууллага үүсч байгуулагдсаны 180 жилийн ойд зориулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс санаачлан “Дэлхийн монгол судлал: уламжлал, өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй семинарыг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

9-р сарын 13-ны 14 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Дэлхийн монгол судлалын анхны байгууллага үүсч байгуулагдсаны 180 жилийн ойд зориулан “Дэлхийн монгол судлал уламжлал, өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй семинар болно.
Семинарт дэлхийн монгол судлалын эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд эл үйл ажиллагааг Түүхийн хүрээлэнгээс санаачилжээ.
Семинарт дэлхийн монгол судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тухайн оронд хамгаалсан болон тухайн орны их дээд сургуульд багшилсан эрдэмтэн. судлаач, багш нар тус тус танилцуулах бөгөөд Орос, Хятад, Япон, Солонгос, Европ, Австралийн монгол судлал гэсэн чиглэлээр тус бүр илтгэл хэлэлцүүлж, дараа нь нээлттэй ярилцах юм.


















