“Дэлхийн нэг өдөр” номын өдөрлөг болно
Дэлхийн 76 орноор аялагч Амай буюу Ж.Золбаяр "Дэлхийн нэг өдөр" номынхоо нээлтийг Засгийн газрын ордонд хийж байсан билээ.
Мэдээллийн алба

Дэлхийн 76 орноор аялагч Амай буюу Ж.Золбаяр "Дэлхийн нэг өдөр" номынхоо нээлтийг Засгийн газрын ордонд хийж байсан билээ.
Тэгвэл тэрээр энэхүү номоо олон нийтэд танилцуулахаар өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү өдөрлөг маргааш "MAXMALL" худалдааны төвийн тавдугаар давхарт болох юм.
Уг номд орсон зургуудын тусламжтай дэлхий дахинаа үзсэн сонирхолтой үйл явдлуудаа тайлбарлах бөгөөд хүрэлцэн ирсэн хүмүүс сонирхсон асуултдаа хариулт авч болох аж.


















