Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн нийт газар нутгийн 26 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг

Нэмж мэдээлэхэд, дэлхийн нийт газар нутгийн 26.19 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн нийт газар нутгийн 26 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг
Дэлхийн нийт газар нутгийн 26 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ой бүхий газар нутаг нь Сибирийн тайга, Төв Азийн тал хээрийн дундах экологийн шилжилтийн бүсийн ойт хээрийн шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой болон говь, цөлийн бүсийн заган ой гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн ба ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархан ургадаг.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавьж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан 1.2 сая га ойн талбай хорогдсон байна.

Нэмж мэдээлэхэд, дэлхийн нийт газар нутгийн 26.19 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хуваалцах