Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн номын нийслэлээр Гвадалахара хот шалгарлаа

тус хот 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд буюу Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрөөр тэмдэглэлт үйл ажиллагаануудыг явуулж эхлэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн номын нийслэлээр Гвадалахара хот шалгарлаа
Дэлхийн номын нийслэлээр Гвадалахара хот шалгарлаа. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулей Дэлхийн номын нийслэлийн Зөвлөх хорооны зөвлөмжийн дагуу Мексик улсын Гвадахалара хотыг 2022 оны Дэлхийн номын нийслэлээр тодруулав. Тус хот номоор дамжуулан нийгмийн өөрчлөлтийг өдөөх, хүчирхийлэлтэй тэмцэх, энх тайвны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогын цогц төлөвлөгөөгөөрөө 2022 оны Дэлхийн номын нийслэлээр сонгогджээ.

Гвадалахара хотын дэвшүүлж буй хөтөлбөр нь үндсэн гурван стратегид чиглэжээ. Үүнд цэцэрлэгт хүрээлэнгүүд болон бусад газруудад уншлагын үйл ажиллагаа явуулж нийтийн эзэмшлийн талбайг сэргээх, нэн ялангуяа хүүхдүүдэд зориулсан уншиж, бичих сургалтаар дамжуулан нийгмийн уялдаа холбоо, эв нэгдлийг бэхжүүлэх, үе хоорондын харилцаа холбоо, түүх ярих, гудамжны яруу найргийг ашиглан хөршүүдийн харилцааг бэхжүүлэх асуудал оржээ.

Ташрамд дуулгахад, тус хот 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд буюу Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрөөр тэмдэглэлт үйл ажиллагаануудыг явуулж эхлэх юм байна.

Хуваалцах