“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж байна
НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарлажээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарлажээ.
Тэгвэл ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн номын сан уг өдрийг 2010 оноос эхлэн зохион явуулж байгаа аж.
Өнөөдөр ШУТИС-д “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Олон улсын техник, технологийн номын үзэсгэлэн, БИАС-ийн Архитектурын ангийн оюутнуудын бүтээлүүдийн үзэсгэлэн, хэвлэх үйлдвэрүүдийн шилдэг номын хямдралтай худалдаа зэрэг олон үйл ажиллагаанууд зохион байгуулах юм байна.
Энэхүү үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон албаны бусад хүн оролцох юм.


















