Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Монголд айлчилж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар манай улсад айлчилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий захирал Фрэнсис Гаррийг хүлээн авч уулзан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Монголд айлчилж байна
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Монголд айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар манай улсад айлчилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий захирал Фрэнсис Гаррийг хүлээн авч уулзан Монгол Улс, ДОӨБ-ын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо. Ноён Ф.Гарри Оюуны өмчийн үндэсний стратегиэ саяхан баталсан манай улсад баяр хүргээд энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Шадар сайдтай хийсэн уулзалтын төгсгөлд Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Ерөнхий захирал Ф.Гарри нар Монгол Улсад технологи ба инновацийг дэмжих төв байгуулах тухай гэрээнд гарын зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улс, ДОӨБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, манай улсын оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Ф.Гаррид Алтангадас одон олгосныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.

Хуваалцах