Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн радиогийн өдөр өнөөдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны нэгдүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, дээрх шийдвэрийг анх баталж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн радиогийн өдөр өнөөдөр тохиож байна
Дэлхийн радиогийн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага)-с жил бүрийн хоёрдугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны нэгдүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, дээрх шийдвэрийг анх баталж байжээ.

“ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхээр тусгасан байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол Улсад Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлыг дэмжиж, энэ арга хэмжээг радиогийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсад жил бүр Дэлхийн радиогийн өдрийг зохион байгуулдаг болсноор радио нь сонсогч, олон нийтийн дуу хоолой болж, олон талт мэдээлэл, үзэл бодлыг хүргэдэг радио өргөн нэвтрүүлгийн зөв хөгжлийг дэмжих, радиогийн үнэ цэнийг сурталчлан таниулах, тулгарч буй асуудал, хөгжлийн чиг хандлагаа жил бүр хэлэлцдэг байх таатай боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хуваалцах