Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулагдана

Ирэх жил болох дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд манай улс анх удаагаа оролцох боломжтой болсон байна. Энэ тэмцээнд оролцохын тулд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулагдана
Дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Ирэх жил болох дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд манай улс анх удаагаа оролцох боломжтой болсон байна. Энэ тэмцээнд оролцохын тулд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тухайбал, Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн багадаа 3 удаа зохион байгуулсан байх, 25-аас доошгүй баг оролцсон байх, тухайн улс нь бодлогоор дэмждэг байх зэрэг үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Манай улс энэ шалгуурыг хангасан учраас ирэх онд оролцох эрхээ авсан байна.

Тэмцээнд зөвхөн дунд сургуулийн сурагчид оролцдогоороо онцлогтой юм. 2 насны ангилалд 4 төрлөөр хоорондоо өрсөлддөг юм байна. Манай улсын хувьд 12-16 насны ангилалд өрсөлдөнө гэж Монголын роботын нийгэмлэгийн гишүүн Э.Амартүвшин хэлж байна.

Хуваалцах