Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шатрын холбоо МШХ-ны эрхийг нэг жил түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчиллөө

номын үлдэгдэл төлбөр болох 3000 евро төлөгдөөгүй удсанаас болж Эфстрашиос Гривасын хүсэлтээр Дэлхийн шатрын холбооноос МШХ-ны эрхийг нэг жилийн хугацаатай түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шатрын холбоо МШХ-ны эрхийг нэг жил түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчиллөө
Дэлхийн шатрын холбоо МШХ-ны эрхийг нэг жил түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбоо Эфстрашиос Гривасын бүтээл “Хос тэмээ” хэмээх номын эхийг худалдан авч орчуулан гаргаж байжээ. Энэ номын үлдэгдэл төлбөр болох 3000 евро төлөгдөөгүй удсанаас болж Эфстрашиос Гривасын хүсэлтээр Дэлхийн шатрын холбооноос МШХ-ны эрхийг нэг жилийн хугацаатай түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан аж.

МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийг шуурхай хуралдуулан үүссэн нөхцөл байдлыг нягтлан зөвлөлдөөд дээрх төлбөрийг хувийн зүгээс шилжүүлснээр Дэлхийн шатрын холбооноос гаргасан эрх түдгэлзүүлэх шийдвэрийг өөрчлүүлж МШХ-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болсон байна.

Түүнчлэн Дэлхийн шатрын хоёрдугаар онлайн олимпиадад тэргүүн хэсэгт тоглох Монгол Улсын баг тамирчдыг тэмцээндээ оролцоход нь хувийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Сонирхуулахад, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч нэрээ татахаар шийдсэнээ мэдэгджээ.

Хуваалцах