Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн шилдэг 100 сургуульд оюутан суралцуулах журам батлагдлаа

Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг 100 сургуульд оюутан суралцуулах журам батлагдлаа
Дэлхийн шилдэг 100 сургуульд оюутан суралцуулах журам батлагдлаа. Зураг: МҮОНРТ

color:black;">Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Тус зарилгийг бүрэн эхээр нь хүргэе.

Дугаар:78 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь: color:black;">Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг) – т чиглэл болгосугай. Үүнд:1.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох, color:black;">2. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох, color:black;">3. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, color:black">4. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх, color:black;">5. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох. МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДЦ.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ- - - - -

Хуваалцах