Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж буй тэмцээнд Монголын “Zeus” баг оролцож байна

Монголын “Zeus” баг дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж буй тэмцээнд Монголын “Zeus” баг оролцож байна
Дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж буй тэмцээнд Монголын “Zeus” баг оролцож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцож байна.

Улс бүрээс нэг л баг орох тус тэмцээн өнөөдөр эхэлж, энэ сарын 25-нд өндөрлөх бөгөөд нийт шагналын сан нь гурван сая ам.доллар (сайн үйлсэд хандивлах эрх) юм.

Хуваалцах