Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шилдэг ахмад шатарчнаар шалгарсан С.Хандсүрэнд ДШХ-ны тэтгэлгийг гардууллаа

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Дэлхийн шатрын холбооны гишүүн 195 улсын холбооны дундаас шилдэг 15 ахмад тамирчны нэгээр шалгарсан гавьяат багш, олон улсын мастер С.Хандсүрэнг Монгол шатарчдын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ДШХ-ны тэтгэлгийг гардууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг ахмад шатарчнаар шалгарсан С.Хандсүрэнд ДШХ-ны тэтгэлгийг гардууллаа
Дэлхийн шилдэг ахмад шатарчнаар шалгарсан С.Хандсүрэнд ДШХ-ны тэтгэлгийг гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбоо 1955 оны 8 дугаар сарын 10-нд Дэлхийн шатрын холбооны гишүүн болж, Монгол Улсын спортын салбарын түүхэнд олон улсын спортын холбоонд анхдагч болж элсэн орсон. Тус өдрийг Шатрын бодлого зохиомжийн олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү багшийн санаачилгаар Монгол шатарчдын өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

Энэ өдөр Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Дэлхийн шатрын холбооны гишүүн 195 улсын холбооны дундаас шилдэг 15 ахмад тамирчны нэгээр шалгарсан гавьяат багш, олон улсын мастер С.Хандсүрэнг Монгол шатарчдын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ДШХ-ны тэтгэлгийг гардууллаа.

Мөн Дэлхийн шатрын холбооны ажлын албанаас ирүүлсэн цахим шууданд дурдсаны дагуу, “Шилдэг 15 ахмад тамирчны шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт шатрын их гэр бүлд дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй” хэмээснийг МШХ-ны гүйцэтгэх захирал И.Отгонбат уламжлав.

Үүнээс гадна шатрын спортод олон жил хувь нэмрээ оруулан, тэмцээн уралдаанд амжилт үзүүлэхээс гадна ирээдүйн мастеруудыг бэлдэн гаргахад хувь нэмэр оруулж буй Сэлэнгэ аймгийн “Шаг, дуг, цод” шатрын клубийн багш дасгалжуулагч Б.Батсайханд шатрын спортын мастер, Улаанбаатар хотын “Гэгээ” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Болдбаатарт шатрын спортын дэд мастерын цол тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Хуваалцах