Дэлхийн шилдэг багш нартай Орос хэлээр өрсөлдөнө
ОХУ өнгөрөгч оноос эхлэн 2015 оныг хүртэл “Орос хэл” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн бусад улсуудад Орос хэл заадаг мэргэжилтэн багш нарын дунд олон улсын тэмцээнийг хоёр дахь жилдээ зарлалаа.
Мэдээллийн алба

Энэ жилийн тухайд 30 гаруй орны 300 гаруй багш мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад манай улсаас Нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш Н.Батжаргал тэнцсэн байна. Тэрээр дунд сургуулийн орос хэлний шилдэг багш гэсэн ангилалд Герман, Израйл, Итали, Австри улсын багш нартай өрсөлдөх юм.Шилдэг багш ярьж байна.